Мэдээ, мэдээлэл

2019-03-28 /

Япон улсын Hitachi фирмийн Hi Vision Avius загварын өндөр хүчин чадалтай 34 ширхэг ЭХО аппарат хүлээлгэн өгөх ёслол

Япон улсын Hitachi фирмийн Hi Vision Avius загварын өндөр хүчин чадалтай 34 ширхэг ЭХО аппарат хүлээлгэн өгөх ёслол

Япон Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслол Эрүүл мэндийн яаман дээр боллоо. Тус арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Масато Такаока, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар болон албаны бусад хүмүүс оролцлоо. 
Япон улсын Hitachi фирмийн Hi Vision Avius загварын өндөр хүчин чадалтай 34 ширхэг ЭХО аппаратыг нийт 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, 9 дүүргийн эрүүл мэндийн төв болон ХСҮТөв, Улсын 3-р эмнэлэг, 1-р эмнэлгүүдэд хүлээлгэн өгч байна. 
Манай СИ-АЙ-ТИ Компани нь Hitachi фирмийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр 2008 оноос ажиллаж байгаа бөгөөд дээр дурдсан 34 ЭХО аппаратын угсралт, аюулгүй ажиллагаа болон засвар үйлчилгээг хариуцан ажиллах юм.

Эрүүл байвал эрхэм баян.