Мэдээ, мэдээлэл

2019-11-19 /

Төрийн банкны 4000 орчим ажилтан сайн дурын санаачилгаар хандивын аян өрнүүллээ.

Төрийн банкны 4000 орчим ажилтан сайн дурын санаачилгаар хандивын аян өрнүүллээ.

Арван жилийн ойгоо тохиолдуулан Төрийн банкны 4000 орчим ажилтан сайн дурын санаачилгаар хандивын аян өрнүүлсэн билээ.

Цугларсан хандиваар Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт нэн шаардлагатай “Хүүхдийн амьсгал дэмжих багаж тоног төхөөрөмж”-ийг бэлэглэж байгаа нь буянтай сайн үйлс юм.

Эмнэлгийн багаж хэрэгслүүдийг Си-Ай-Ти ХХК-ийн хамт олон нийлүүлэхээр болж, хүлээлгэж өгч буйдаа туйлын баяртай байна. Төрийн банкны хамт олондоо баярлалаа.

Энэхүү ариун үйлсийн гэрэл гэгээгээр цаашдын ажил хөдөлмөр тань улам дэвжин дээшлэх болтугай гэж ерөөе.

Эрүүл Монгол Иргэний төлөө бид ажилладаг.